| | USD/MNT 0₮

Маргааш Улаанбаатарт аянга цахилгаантай ААДАР БОРОО орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргаашнаас огцом хүйтэрч, Улаанбаатар хотод аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо орох гэнэ. Тухайлбал, энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал болон Халх голын саваар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байх аж.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргаашнаас огцом хүйтэрч, Улаанбаатар хотод аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо орох гэнэ. Тухайлбал, энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.