| | USD/MNT 0₮

Коронавирусийн халдвартай 8-12 насны таван хүүхэд эмчлүүлж байна

Монголд коронавирусийн халдвартай 148 иргэн батлагдсанаас 43 нь эмчлэгдэж гарсан байна.

Тэдгээр иргэдийн нас болоод өвчний шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн тасгийн дарга А.Амбасэлмаа өнөөдөр танилцуулсан.

Тэрбээр “Бид 8000 хүнээс асуумж шинжилгээ авч тандалт судалгаа хийсэн. Ингээд сэжигтэй тохиолдол гэж үзсэн 284 нь үгүйсгэгдсэн. Манай улсад гуравдугаар сарын 10-наас хойш зөөвөрлөгдөн орж ирсэн 148 тохиолдлын 94 нь буюу 63 хувь нь эрэгтэй хүмүүс. Батлагдсан тохиолдлын дундаж нас 24 буюу 8-65 насныхан байна. Мөн 114 нь буюу 77 хувь нь гадаадад сурдаг хүмүүс.

Тэдгээрийн 86.5 нь ОХУ-аас ирсэн бол бусад нь есөн улсаас ирсэн. Өвчтөнүүдийн 57.4 хувь нь тусгай үүргийн онгоцооор, 42 хувь нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Өнөөдрийн байдлаар 43 хүн эдгээд байна.

Дунджаар нэг өвчтөнийг эмчлэхэд 30 хоног буюу 10-55 хоног зарцуулж байна. Эдгэрсэн хүмүүсийн 28 нь сувилалд, 10 нь гэрийн ажиглалтаас гарсан, дөрөв нь гэрийн ажиглалтад байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 105 хүн эмчлүүлж байгаагаас тавынх нь биеийн байдал хүндэвтэр байна. Бид ХӨСҮТ, Дархан-Уул аймаг, ЗӨСҮТ, Дорнодын лабораториудад давхардсан тоогоор 13900 хүнд шинжилгээ хийжээ.

Тандалт шинжилгээг 1-5 удаа хийж байгаа ба 2-14 хонож байж вирус илэрч байна. Хамгийн сүүлд батлагдсан оюутаны гурав дахь шинжилгээнд вирус илэрлээ” гэв.

 

Дунджаар нэг өвчтөнийг эмчлэхэд 30 хоног буюу 10-55 хоног зарцуулж байна. Эдгэрсэн хүмүүсийн 28 нь сувилалд, 10 нь гэрийн ажиглалтаас гарсан, дөрөв нь гэрийн ажиглалтад байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.