| | USD/MNT 0₮

Өрх бүрийг тэрбумтан болгох Ж.Батзандан өөрөө 1 тэрбум 400 сая төгрөгийн МАЛТАЙ

УИХ дахь “Гэгээн алсын одод” шоу тоглолтоо аль хэдийн эхлүүлжээ. Тэд эдгээр өдрүүдэд л ард түмэнд хэр их хайртайгаа ойлгож эхэлдэг. Эгээтэй л байр, машин амлачихдаггүй. Тэгвэл УИХ дахь “Попын хаан” Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭ намынхан өөрсдийн боловсруулсан, Монгол Улсын өрх бүрийг тэрбумтан болгох хуулийн төслийг өргөн барьсан нь нийгэмд шуугиан тариад байгаа юм. Ингэснээрээ Ж.Батзандан гишүүнд тэрбум гэж ямар бага тоо гэдэг нь харагдаж байгаа юм. Тэрбумтан өрх болгох гэж байгаа гаргалгаа нь тун энгийн. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг 100 хувь ард түмэнд өмчлүүлэх гэнэ. Ингэснээр нэг хүнд ойролцоогоор 4600 ширхэг хувьцаа оногдох бөгөөд энэ нь 266 сая төгрөгтэй тэнцэх өмчлөх эрхийн хувьцаа оногдоно. Дөрвөн хүн амтай гэр бүлд ойролцоогоор нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа оногдохоор байгааг  УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбарласан. УИХ-д дахин дөрвөн жил суухын тулд амныхаа зоргоор “бурдаг” энэ мэт явдал сонгууль дөхөх тусам даамжирна. Дээрх гаргалгаа нь боломжгүй гэдгийг захын эдийн засагч хэлээд өгнө. Гэхдээ тэдэнд биелэх, биелэхгүй чухал биш. Хаашдаа л сонгуулийн дараа мартагдахаас хойш юу ч гэж хэлсэн хамаагүй. Зөвхөн сонгуулийн өмнө ард иргэдэд таалагдах нь л чухал.

Тэгвэл өрх бүрийг тэрбумтан болгохоор сэтгэл шулуудсан Ж.Батзандан өөрөө хэр их хөрөнгөтэйг түүний ХОМ-ээс харсан юм.

2019 онд мэдүүлснээр түүний орлого 24,491,980 төгрөг, гэр бүлийнх нь орлого 498 сая 750 мянган төгрөгөөр хэмжигдэнэ. Гэр бүлийнх нь орлого ганцхан жилийн дотор дагуй 141 сая төгрөгөөр өссөн байна.

Мөн тэрбээр 300 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, нэг зуслангийн байшинтай. Хамгийн сонирхолтой нь тэрбээр 1 тэрбум 375 сая 250 мянган төгрөгөөр үнэлэгдэх малтай, 107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй юм байна.

Одоогийн байдлаар “ЖБ Прайм” ХХК, “Доктор фарм” ХХК, “Крипто Үндэстэн” ХХК-ийн хувьцааг 50-100 хувь эзэмшдэг аж.

УИХ дахь “Гэгээн алсын одод” шоу тоглолтоо аль хэдийн эхлүүлжээ. Тэд эдгээр өдрүүдэд л ард түмэнд хэр их хайртайгаа ойлгож эхэлдэг. Эгээтэй л байр, машин амлачихдаггүй.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.