| | USD/MNT 0₮

ШҮҮХ: 1.4 сая ам.долларыг шүүгчийн гэрээс биш хахууль өгсөн Г.Жаргалангийн хөлсөлж байсан байрнаас хураасан

Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2020 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс “Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.долларыг хурааж авсан” гэх тайлбар бүхий бичлэг зарим мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр цацагдаж байгаа. 

Тэгвэл уг мэдээлэлд шүүхээс тайлбар хийсэн юм. Тухайлбал, "Иргэн Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий бусад этгээдээс хураасан зэрэг нийт 1.445.200 ам.долларыг улсын орлого болгох тухай шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна. Г.Жаргалан нь шүүгчийн албан тушаал огт эрхэлж байгаагүй бөгөөд бусдад хахууль өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн" хэмээлээ. 

ШҮҮХ: 1.4 сая ам.долларыг шүүгчийн гэрээс биш хахууль өгсөн Г.Жаргалангийн хөлсөлж байсан байрнаас хураасан
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.