Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлийг Юнескод бүртгэлээ
Дэлхий
“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг Юнескогийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ.
Хөхүүрийн айраг исгэх уламжлал зан үйл нь манай улсаас Юнескод бүртгэгдсэн Монголын 15 дахь өв болжээ.
“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхтэй холбоотой бүртгэл судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулан хүргүүлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага сүүлийн таван жилийн туршид тууштай хийж гүйцэтгэсэн байна.
Цаашид энэхүү өвийг хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад Монголын ард түмний үүрэг оролцоо чухал билээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Энэ зан үйлийг зайлшгүй авч үлдэх ёстой. Маш чухал өв юм. Бидний хойч үе маань мэдэх ёстой.
Хоёрдугаарт брэндийн тухайд нь ярих хэрэгтэй. Айраг бол цэвэр монгол түмний ундаа гэдгийг гадныхан мэддэг байх ёстой. Ач холбогдол нь их учраас дэлхийд хүлээн зөвшөөрнө.
Айргийг ингэж бүртгэх нь үнэ цэнэтэй. Манайх соёлын өөр өвүүдээ бүртгүүлэх асуудал яригдаж байгаа. Хамгийн гол нь бүртгүүлэх үндэслэлийг гаргаж ирээд салбарын яамтай нь манай яам хамтарч ажиллаж, ажил хэрэг болгох ёстой” гэлээ.
Дашрамд дуулгахад,
|
- 2020-05-27 15:37:42