| | USD/MNT 0₮

Халдвартай иргэдээс 13-ыг нь эмчилж, эдгээж гаргасан ХӨСҮТ-ийн эмч, сувилагчийн баг

Монгол Улсад коронавирус гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 148 болов. Өнөөдөр гэхэд ОХУ-аас ирсэн оюутнуудаас долоод нь халдвар илэрлээ.

Гэхдээ 148 иргэнээс 43 нь эдгэрч эмнэлгээс гарч дараагийн шатанд шилжсэн. Тэдгээрээс 14 нь бүрэн эдгэрч гэртээ гарч өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд шилжсэн байна.

ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Б.Чинбаяр тэргүүтэй эмч нар цаг наргүй нойр хоолгүй, амралт хомсхон хэрнээ хариуцлагатай сайн ажиллаж байгаа.

Хамт олноороо халдвартай иргэдийг эмчилж эдгээж гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн алтан гартай эмч нараар бахархаж байна.

Тухайлбал, ХӨСҮТ-ийн Б.Гансайхан Г.Хоролгарав эмч нар сувилагч Баасандулам үйлчлэгч Туяа, ариутгагч Тэшигжүгдэр нар 13 өвчтөн эдгээж гаргаад ажиглалтанд гаргажээ.

ХӨСҮТ-ийн Б.Гансайхан Г.Хоролгарав эмч нар сувилагч Баасандулам үйлчлэгч Туяа, ариутгагч Тэшигжүгдэр нар 13 өвчтөн эдгээж гаргаад ажиглалтанд гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.