| | USD/MNT 0₮

Тамхийг дамжуулан татах нь хамгийн эрсдэлтэй

Дэлхийн 216 оронд тархаад байгаа коронавирусийн халдварт өртсөн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Манайд халдвар хаалга тогшиж орж ирсэн бөгөөд нийтдээ 148 тохиолдол батлагдснаас 43 нь эмчлэгдсэн байна. Хэдий гаднаас зөөврлөж орж ирсэн ч дотооддоо эрсдэл өндөртөй улсын тоонд Монгол зүй ёсоор ороод байна.

Хамгийн гол нь иргэдийг анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг ДЭМБ-аас зөвлөсөөр байна.

Монголчууд бид анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй. ЭМЯ-наас иргэдэд хандан гадуур хий дэмий сэлгүүцэхгүй байхыг амьдралынхаа дадал хэвшлийг өөрчлөх ёстойг анхаарууллаа. Мөн тамхийг дамжуулж татах нь асар их эрсдэл дагуулж байгааг сануулсаар байна. Учир нь коронавирусийн халдвар шүлсээр дамжиж халдварлах магадлал маш өндөртэй аж.

Дэлхийн 20 гаруй улсад сүүлийн нэг сар коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй, тархалтыг хяналтдаа авсан гэж үзэж байгаа аж.

Мөн тамхийг дамжуулж татах нь асар их эрсдэл дагуулж байгааг сануулсаар байна. Учир нь коронавирусийн халдвар шүлсээр дамжиж халдварлах магадлал маш өндөртэй ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.