| | USD/MNT 0₮

Жижиг бизнес эрхлэхийн зовлонг биеэрээ мэдэрсэн тэр

Баялаг бүтээгч гэж том өрх айлын тэргүүн, ЖДҮ-ийн төлөө өөрийн бүхий л оюун бодол, хүч хөдөлмөрөө зориулж яваа Ч.Даваабаяр. Тэрбээр энэ удаагийн сонгуульд төрөлх Өвөрхангай нутгаасаа нэр дэвшихээр болжээ.

Хоёр нийгэм солигдож, Монголчуудын амьдрал хүнд хэцүү байхад тэрбээр олны жишгээр арилжаа, наймаа хийн, жижиг үйлдэрлэл эрхлэн, арилжааны  зарын сонин хүртэл гарган, өөрөө тэрнийгээ үүрэн тарааж явсан эрхэм.

Жижиг бизнес эрхлэхийн зовлонг биеэрээ мэдэрсэн тэрбээр  телевизэд реклам, зар суртчилгаагаа өгч буй бизнес эрхлэгчидтэйгээ хамтран ажиллаж, тэдэнд тус болж эхэлсэнээр Баялаг бүтээгчид хэмээх том ойлголтыг Монголын нийгэмд бий болгосон нэгэн.

2014 оноос эхэлсэн энэхүү үйлдвэрлэлийн томоохон давалгааг тухайн үеийн төр засаг, удаах үед нь төр барьсан эрхмүүд дэмжээд өгсөн бол өнөөдөр Монголд Аж үйлдвэрийн хувьсгал эрчээ авах байсан биз ээ. 

Гэтэл эсрэгээр төр түшилцсэн нөхдүүд өөрсдөө ЖДҮ-т зориулсан сангаас зээл аван, банк бусаар мөнгө хүүлэн Монголоо улам л доройтуулсан нь саяхан. Одоо тэрбээр эдийн засгийн хүнд бэрх цаг үед Жижиг, дунд үйлдвэрлэгч нар л Монголоо ядуурлаас гаргана хэмээн том зорилготойгоор УИХ-д нэр дэвшиж байна. 

Тэрбээр хамт олонтойгоо үргэлж хамтдаа байж, зовлон жаргалаа хуваалцан, тус болж явсаныг  нь ажилчид нь үргэлж бахархаж байдаг билээ. Мөн Монголын Хүндийн өргөлтийн спортыг эргэн хөл дээр нь бат зогсоох үйлсэд журмын нөхдийнхөө хамт зүтгэн, дэд ерөнхийлөгчийн албыг хашиж явсан юм.

Түүний болон хамтран зүтгэгч нарынх зүтгэлийг "Алтан охин" М.Анхцэцэгийн Дэлхийн аваргын хос медалиас эхлээд, олон олон охидуудын тив, дэлхийд гаргасан амжилтууд нь бэлхнээ харуулна. 

Монгол сайхан орондоо Аж үйлдвэрийн томоохон хувьсгал хийх зорилгод нь амжилт хүсье. 

 

Баялаг бүтээгч гэж том өрх айлын тэргүүн, ЖДҮ-ийн төлөө өөрийн бүхий л оюун бодол, хүч хөдөлмөрөө зориулж яваа Ч.Даваабаяр. Тэрбээр энэ удаагийн сонгуульд төрөлх Өвөрхангай нутгаасаа нэр дэвшихээр болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.