| | USD/MNT 0₮

Б.Арго багш өвчний улмаас таалал төгсчээ

Хэл шинжлэлийн салбарт 30-аад жил ажиллаж, энэ салбартай ажил амьдралаа холбосон Б.Арго багш өвчний улмаас хорвоог орхилоо. 

Олон орны хэл мэддэг, хэрхэн хурдан сурах аргыг олон нийтэд түгээж, түүгээрээ олны танил болсон Б.Арго багш анхны гадаад хэлний курсийг байгуулж Англи, Герман, Франц, Япон зэрэг 8 хэлээр ном бичиж хэвлүүлсэн байдаг. Б.Арго багш 2011 онд “Ард түмний хөдөлмөрийн баатар” гэдэг цолоор шагнуулж байжээ. 

Тэрээр 2014 оноос сахарын өвчний улмаар баруун хөлөө тайруулснаас хойш 3 жил хагас хэвтрийн байдалтай шаналж байсан юм. 

Түүний гэр бүл, ойр дотнын хүмүүс, олон арван шавь нарт гүн эмгэнэл илэрхийлье

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.