| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Долоон оюутанд халдвар илэрсэн бол зургаан оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирус шүлсээр дамжих магадлал ихтэй. Тиймээс тамхи дамжуулан татахгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэд хоорондоо зай барихыг зөвлөж байна" гэв. 

Хоёр хоногийн хугацаанд ОХУ-аас нийтдээ 400 гаруй оюутан, иргэдээ татан авчраад байна. Эдгээр иргэдийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү танилцуулж байна.

Тэрбээр "Өчигдрийн байдлаар нийтдээ 248 хүнд шинжилгээ хийснээс 201-д нь халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн найман иргэнд халдвар илрээгүй. Ингээд долоон хүнд халдвар илэрлээ. Тавдугаар сарын 26-нд ирсэн зургаан хүнээс илэрлээ. Мөн урд нь ОХУ-аас ирсэн цэргийн оюутанд давтан шинжилгээ илэрлээ. Эдгээр хүүхдүүд бүгд оюутнууд. Цэргийн оюутанд давтан шинжилгээ хийж, 14 хоног дээрээ илэрч байна. Нэлээд хожуу илэрч байна. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс дараагийн шат руу дэмжлээ. Цэргийн сургуулийн оюутнууд ийнхүү хурдан эмчлэгдээд гарлаа. 

Ингээд нийтдээ батлагдсан тохиолдол 148 болсон бол үүнээс эдгэрсэн нь 43 байна. Эмчилгээнд байгаа 105 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 100, хүндэвтэр таван иргэн байна. 

Чинбаяр, Ууганчимэг тэргүүтэй туршлагатай сэхээний эмч нар дотроо ажиллаж байна. Манай эмч сувилагч нар туршлагатай байна. Дотроо тусгаарлагдаж амраад, эмчилгээндээ ээлжлэн орж байгаа. Камер давхар ажиллаж байна. Мөн мананцар үүсгэж ариутгадаг кабин хийсэн байна. Өнөө өглөө ОХУ-аас 340 зорчигч ирснээс 40-ыг нь тусгаарлаж ХӨСҮТ-д авлаа" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Коронавирус шүлсээр дамжих магадлал ихтэй. Тиймээс тамхи дамжуулан татахгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэд хоорондоо зай барихыг зөвлөж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.