| | USD/MNT 0₮

НМХГ:Хүүхдийн бэлгэнд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүд хийсэн байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярыг угтаж НМХГ-аас 309 ААН байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан шалгалт хийжээ.

Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, шинжилгээнд бүрэн хамрагдаагүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хүүхдийн бэлгэнд хийсэн байсан зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авчээ.

Эцэг эхчүүд хүүхэддээ бэлэг болгохдоо дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна.

Тухайлбал, хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй. Амархан муудах хадгалалтын горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. Хямдрал нэрийн дор худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,

Бялуу, хиам, зайдсан бүтээгдэхүүн өндөг гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайн харж авах,

Гудамж талбайд ил задгай машины ард болоод худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байхыг анхааруулав.

ШУУД ҮЗЭХ:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярыг угтаж НМХГ-аас 309 ААН байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан шалгалт хийжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.