| | USD/MNT 0₮

Засгийн газрын хуралдаанаар хөл хориог сунгах тогтоолыг баталлаа

Хоёр хоногийн өмнө УОК-ийн өргөтгөсөн хуралдаан болж хөл хориог нэг сар сунгахыг дэмжсэн билээ. Учир нь коронавирусийн халдварын оргил үе манайд болоогүй ч халдвартай иргэдийн тоо нэмэгдэж 141 хүрсэн байгаа энэ үед хорио цээрийн дэглэмийг чангатгах хэрэгтэй гэж үзсэн юм. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа. Тогтоол батлагдсанаар, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зургадугаар сарын 30 хүртэл хэрэгжихээр болов.

Хөл хориог нэг сар сунгах тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар батлав.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.