| | USD/MNT 0₮

Д.Цогтбаатар: Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхныг карантинаас гарахыг хүлээдэг

УОК-ийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “УОК, МИАТ-тай хамтраад 10-аад чартер нислэг хийж, гадаадад суугаа 1800-гаад иргэдээ авчирлаа. УОК-оос гадаадад суугаа иргэдийг авчрахдаа жирэмсэн, бага насны хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ нэн түрүүнд авчирч байгаа. БНСУ-д дээрх шаардлагыг хангаж байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэд маш олон бий. Бид энэ шалгуураар БНСУ-аас иргэдээ авчирсан. Сөүлээс иргэдээ авчирсан эхний нислэгээр халдвартай хоёр иргэн ирсэн. Солонгосын засаг захиргаанаас “Иргэдээ нэг дор олноор бүү цуглуулаач, халдвар тархах нөхцөл үүсэж байна” гэсэн учир утсаар бүртгэл хийсэн. Эхний хоёр чартер нислэгээр эхэлж бүртгүүлсэн 500 хүн ирсэн. Шинээр бүртгэл эхлэхэд өдрийн 13 цаг гэхэд 160 хүн бүртгүүлсэн учир 14.00 цагийн орчимд бүртгэлээ зогсоож байсан. Нэмж бүртгэх нь тодорхойгүй хүлээлт үүсгэх учир онгоцны суудлын тооноос давуулж бүртгэл явуулаагүй. Монголын гурав дахь Ерөнхийлөгч Москвагаар дамжин Берлинээр ирсэн” гэв.

Д.Цогтбаатар: Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхныг карантинаас гарахыг хүлээдэг
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.