| | USD/MNT 0₮
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл өгч байна. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 5,5 сая хүн халдвар авч, 347 мянган хүн нас барсан бол 2,3 сая хүн эдгэрчээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна. Хил залгаа Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Онц шаардлагагүй бол хил орчмын бүс нутгаар явахгүй байхыг анхааруулж байна.
Мөн амралтын газруудад зөвлөмж хүргүүлсэн. Амралтын газрууд хүнийг нэг өрөөнд бөөгнүүлэхгүй байх, нэг дор хүмүүсийг хоолны ширээнд бөөгнүүлэхгүй байх, ширээ хоорондын зайг 1.5 метрийн зай барих шаардлагатай. Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх ёстой" гэлээ.
Өнөөдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 171 хүн эх орондоо ирлээ. Өнөөдөр маргааш гээд нийтдээ 600 гаруй иргэнийг татан авах ажиллагааг хийнэ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэнд нь халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүн Алтанбулагийн боомтоор орж ирсэн иргэдэд 2-3 удаа давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Дорноговь аймгаас ирүүлсэн жолооч нарт халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн нийт 10 сорьцонд халдвар илрээгүй. Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэдээс
Өнөөдөр Москвагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. Ингээд нийт эмчлэгдсэн 37 тохиолдол боллоо.
Өнөөдөр ирсэн 171 иргэнээс ХӨСҮТ-д сэжигтэй гэж үзсэн зургаан хүнийг тусгаарласан байна. Шинжилгээний хариу маргааш гарна" гэлээ.
Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна. Хил залгаа Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Онц шаардлагагүй бол хил орчмын бүс нутгаар явахгүй байхыг анхааруулж байна.