| | USD/MNT 0₮

Говь-Алтай аймгийн гурван ч дарга хүн амь, хүчингийн хэрэгт холбогдов

Сүүлийн үед Говь-Алтай аймгийн удирдлагууд болон сумын Засаг дарга нар бүтэхгүй асуудлаар олны анхааралд орж, хэл ам таталдаг болжээ. Тухайлбал хүн амь, хүчингийн хэрэгт холбогдсон байна. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун суманд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, сэжигтэн этгээд шалгагдаж байгаа юм байна.

Хэргийг тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Т.А гэгч нь насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.

Хэдхэн хоногийн өмнө тус аймгийн Тонхил сумын Засаг дарга Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ аминд хүрсэн байж болзошгүй хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа юм.

Харин аймгийн Засаг дарга байсан В.Ренцэндоржийг ч хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Тодруулбал, тус аймгийн ХГБЗХГ-ын дарга агсан Б-гийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.  Ийнхүү шил шилээ дарсан сэтгэл сэрдхийлгэм аймшигт хэрэг Говь-Алтай аймагт гарчээ. 

Говь-Алтай аймгийн гурван ч дарга хүн амь хүчингийн хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.