| | USD/MNT 0₮

АНХААР: Дархан-Уул аймагт автомашины осол гарч, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, эсвэл анхаарал болгоомжгүй явснаас болж гарсан зам тээврийн ослын тоо сүүлийн өдрүүдэд буурахгүй байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд л гэхэд  Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 313 нь  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан аж. Зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол ч нэмэгдсээр байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд , өчигдөр буюу тавдугаар сарын 25-ны өдрийн 19.42 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Задгай”-д “Хово” загварын өөрөө буулгагч онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 19:50 цагт очиход  Хово загварын өөрөө буулгагч онхолдож Дархан-Уул аймгийн Дархан сумын 45 настай иргэн М автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байдалтай олдсон байна. Иймд цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, эсвэл анхаарал болгоомжгүй явснаас болж гарсан зам тээврийн ослын тоо сүүлийн өдрүүдэд буурахгүй байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд л гэхэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 313 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан аж. Зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол ч нэмэгдсээр байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.