| | USD/MNT 0₮

171 зорчигчтой Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тавдугаар сарын 26, 27-ны өдөр тусгай үүргийн нислэгээр болон Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэн билээ.

Эхний нислэг өнөө өглөө 06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд 171 зорчигчтой тусгай үүргийн онгоц газардлаа.

Энэ удаагийн нислэгт багтсан хүмүүсийн 159 нь нэгдүгээр дамжааны оюутнууд, өндөр настан 4, эрүүл мэндийн шалтгаантай 4, жирэмсэн 1, бага насны хүүхэдтэй 3 зорчигч иржээ. Эдгээр иргэдийг Зүчи, Альфа, Dream зочид буудлуудад тусгаарлах бол зургаан зорчигчийг ХӨСҮТ- рүү хүргэжээ. 

Мөн зорчигч ирж байгаа бөгөөд 147 зорчигчоос урьдчилсан байдлаар шинжилгээ авсан юм байна. Эдгээр 147 иргэний урьдчилсан шинжилгээгээр сөрөг гарсан бол үлдсэн 23 зорчигчийн шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна.  Мөн өнөөдөр, маргааш Алтанбулаг боомтоор 600 орчим иргэнийг татаж авна.

Эхний нислэг өнөө өглөө 06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд 171 зорчигчтой тусгай үүргийн онгоц газардлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.