| | USD/MNT 0₮

ВИДЕО: Салхитын мөнгөний ордоос авлига авсан гэх шүүгч нарын бичлэг дэлгэгдлээ

Салхитын мөнгөний ордоос их хэмжээний авлига авсан гэх хэрэгт холбогдсон шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн алба хаагч нарын хэрэг өнгөрөгч баасан гарагт эцэслэн шийдэгдсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

  • Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  • Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүрт нь гурван жил хорих ял шийтгэсэн.

Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил хорих ял оноожээ. 

Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг цагаатгасан аж. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг болон хахууль өгсөн хэрэгт холбогдсон Ц.Өнөрцэцэг, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, МӨХ-ны ерөнхийлөгч асан Б.Пүрэвням, шүүгдэгч С.Оюунбат нарт холбогдох үйлдлийг тусгаарлахаар болов. Учир нь хэрэгт холбогдсон Ц.Амарсайхан эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад эмчлүүлэхээр яваад өнөөг болтол ирээгүй гэнэ.

Хахууль авсан хэрэгт холбогдсон Ж.Цэцгээд торгох ял шийтгэсэн бол өгсөн хэрэгт хамтран оролцсон М.Цэндсүрэн, Ч.Амгаланбаяр нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 269.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ч 2015 оны мөн хуулийн тэгшилтгэлд хамруулж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Авлига өгсөн хэрэгт хамтран оролцсон гэх Ш.Энхтөрийн үйлдлийг дахин шалгуулахаар буцаасан байна.

Хэргийг шалгах явцад 2018 оны есдүгээр сард битүүмжилсэн 1.3 сая ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргасан. 

Тэгвэл улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 1.3 сая ам.долларыг хахуульд өгч байгаа бичлэг цахим орчинд тархсан юм. АТГ, прокурорын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны бичлэг байж болзошгүй хэмээн иргэд үзэж байгаа аж. 

Салхитын мөнгөний ордоос авлига авч байгаа шүүгч нарын бичлэг дэлгэгдлээ
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.