| | USD/MNT 0₮

А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Тагнуулын ерөнхий газраас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байгаа билээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 19.2-т заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зүйл ангиар хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгасан юм. Тодруулбал, өнгөрсөн 2016 оны сонгуулиар төрийн албыг наймаалцалж, 60 тэрбум төгрөг босгохыг санаархсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн жилээс эхэлж энэхүү хэргийг дахин сэргээн шалгаж дуусаад ийнхүү шүүхэд шилжүүлсэн.  
 
Тэгвэл дээрх этгээдүүдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна.

Урьдчилсан хэлэлцүүлгээр тэдний гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурлын товыг тодорхой болгох уу, эсвэл хавтаст хэргийг мөрдөн байцаалтад буцаах уу гэдгийг шийдэх юм.

 

О.Гал

Төрийн эрхийг хууль бусаар худалдаж авахыг санаархсан гэх А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурал болж байна
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.