| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл:ДЭМБ-аас хийсэн судалгаагаар манай улсын 4000 гаруй иргэн халдвар авах магадлалтай гэсэн тооцоо гаргасан

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар илрээд буй 141 тохиолдлоос 121 нь ОХУ-аас ирсэн, долоо нь Англиас, БНСУ, Польш, Швейцар, Бангладеш улсаас тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн.

Өдөрт 150-200 эмч тусгаарлагдан ажиллаж байна. Тусгаарлагдах байранд 1141 хүн бий. Гадаад улсад халдвар авсан 32 иргэний 13 нь эдгэрсэн. 

Бид найман удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд хүн амын дунд халдвар тарах эрсдэл маш өндөр хэвээр байна. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар манай улсын 4000 гаруй иргэн халдвар авах магадлалтай гэсэн тооцоо бий. Тиймээс бид орон тоогоо нэмэх шаардлагатай.

ан-Уул дүүргийн эмнэлэгт 1500 ор дэлгэх боломжтой. Тиймээс 1000 ор шинээр худалдан авах шаардлагатай байна. Одоогоор манай улсад 6 эмнэлэгт коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Хэрэв халдвар хүн амын дунд тархвал ЭМЭМҮТ, Ховд аймаг гэх мэт өөр томоохон эмнэлгүүдэд нэмэлтээр шинжилгээ хийх боломжтой.

Хүн амын дунд халдвар алдаагүй гурван улс бий. Тэдгээрээс тусгаар тогтносон ганцхан улс байгаа нь Монгол. Нөгөө хоёр нь арлын улс. 

Манай салбарт 112 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн нөөц, нэг удаагийн тариур, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоо нэн даруй нөөцлөх шаардлагатай” гэлээ.

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар манай улсын 4000 орчим иргэн халдвар авах магадлалтай гэсэн тооцоо бий. Тиймээс бид орон тоогоо нэмэх шаардлагатай.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.