| | USD/MNT 0₮

Ө.Золбаяр: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын даргад үүрэг өгөх эрх мэдэл байдаггүй

УИХ-ын сонгуулийн тухай хуулинд заасны дагуу МАН сонгуулийн санхүүжилтээ олон нийтийн хандив, тусламжаар босгож, оролцох чиглэлийг баримтлан ажиллаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Үүний дагуу өнгөрөгч бямба гарагаас МАН-ын хандивын аяныг өрнүүлж эхэллээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэлэхдээ “Нам, эвслүүд сонгуульд өрсөлдөхдөө цэвэр хандиваар санхүүжилтээ босгох ёстой байдаг. Энэ удаагийн сонгуульд МАН-аас энэхүү зарчмыг баримталж, сонгуульд өрсөлдөнө.

Нэмээд нэг зүйл дээр тайлбар хэлэхэд, өнгөрөгч баасан гарагаас эхлэн МАН-ын тогтоолыг хуурамчаар үйлдэж, цахим орчинд зориудаар тараасан зүйл гарсан. Үүн дээр намын зүгээс албан ёсны няцаалт гаргасан. МАН-ын даргад Ерөнхий нарийн бичгийн дарга нь үүрэг, чиглэл өгөх эрх хэмжээ намын дүрэмд байдаггүй бөгөөд УЗ-ийн тогтоолд Удирдах зөвлөлийн бүх гишүүн гарын үсэг зурснаар баталгааждаг ном журамтай. Тэгэхээр мэдээлэл сайтай байдаг хүмүүс нь тогтоол хуурамч болохыг шууд анзаарахаар байсан бол мэдээллээс хол байдаг, нягталж үздэггүй хүмүүс итгэсэн байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: МАН нь бусад нам шиг горилогчдоос мөнгө татахгүй, дэнчин гэсэн зүйл байхгүй. Энэ удаагийн сонгуульд аль болох нэр цэвэр, мэдлэг туршлагатай, эх оронч, ёс суртахуунтай хүмүүсээ нэр дэвшүүлж байгаа. Тийм учраас МАН-ын гишүүд дэмжигчид чадлаараа хандив үзүүлдэг. Ахмадууд маань ч намаа дэмжинэ гээд 1000-5000 төгрөг хандивлах нь ч бий. Энэ бол бидэнд үзүүлж буй асар том дэмжлэг юм.  

Иргэд, дэмжигчдийн зүгээс шударга сонгууль болоосой гэж хүсэж байна. Иймд бидний зүгээс мөнгө, санхүүтэй холбоотой асуудал гаргахгүй, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн ардчилсан сонгуулийг зохион байгуулна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулинд заасны дагуу МАН сонгуулийн санхүүжилтээ олон нийтийн хандив, тусламжаар босгож, оролцох чиглэлийг баримтлан ажиллаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.