| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх:Халдварыг эдгээх вакцин гарсны дараа Монгол Улс хилээ нээж, тайван байдалдаа шилжилнэ

УОК-ийн өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.

Тэрбээр “Гадаадаас 70 гаруя мянган иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасны 62 мянга гаруйг нь ээлж дараалалтай авчирсан байна. Цаашид ч татаж авах болно.

Эх орондоо коронавирусийг дэлгэрүүлээгүй хяналтандаа авч байгаа жаахан улс орны нэг байна. Цаашид энэ байдлаа хадгалж үлдэнэ. Монгол Улс хилээ нээхгүй. Хэзээ нээхийг ч хэлж мэдэхгүй. КОВИД-19 халдварын эсрэг вакцин гарсан үед Монгол Улсын өндөржүүлсэн бэлэн байдал бууна.

Олон нийтийг төөрөгдүүлж, мэдээ мэдээллийг мушгин гуйвуулж байна ийм үйлдэлтэй хатуу тэмцэнэ. Хууль хяналтын байгууллага ч иймэрхүү зүйлд анхаарч ажиллаж байна. Бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн ААН нэгж томоохон дэлгүүрүүдэд хариуцлага тооцох ёстой.

Дотооддоо халдвар тархсан гэх мэдээллийг гаргаж, гүтгэсэн. Энэ бол ҮАБЗ-ийн эсрэг ажиллаж байгаа гэмт хэрэг гэж үзнэ. Тиймээс энэ мэдээллийг гаргасан этгээдүүдийг олж хариуцлага тооцох ёстой.

Засгийн газар УОК-иос гаргаж байгаа шийдвэр болгон хүн болгонд таалагдахгүй байх. Гэхдээ улс орон болон иргэдийнхээ төлөө гаргаж байгаа шийдвэр гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Гаргасан шийдвэрээ ягштал хэрэгжүүлж биелүүлэх ёстой шүү. Хууль дүрэм зөрчсөн, гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа бүхэнд хариуцлага хүлээлгэх ёстой.

Шат шатандаа засаглах ёстой. Эцэст нь дахиад хэлэхэд хэзээ бид нар тайван амьдрах вэ гэвэл халдварыг бүрэн эмчлэх вакцин гартал бид дэглэмээ буруулахгүй, хатуу чанд дэглэмийг сахих болно. Ингээд миний өгсөн чиглэл зөвлөмжийг дагаж мөрдөж, холбогдох байгууллагууд нь анхаарал хяналт тавьж ажиллах ёстой. Амжилт хүсье” гэлээ.

Монгол Улс хилээ нээхгүй. Хэзээ нээхийг ч хэлж мэдэхгүй. КОВИД-19 халдварын эсрэг вакцин гарсан үед Монгол Улсын өндөржүүлсэн бэлэн байдал бууна.
Улс төр

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.