| | USD/MNT 0₮

ЭЕШ-ийг ирэх долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЭЕШ-ийг ирэх зургадугаар сард зохион байгуулна гэж мэдээлж байсан бол энэ хугацаа хойшилж байна.

Тодруулбал, өнөөдрийн УОК-ийн хуралдаан дээр сайд Ё.Баатарбилэг ЭЕШ-ийг долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгагаа дуулгав. Харин ЭЕШ бэлтгэдэг багийг зургадугаар сарын 02-нд гаргана гэжээ. Энэ жил 28 мянга орчим хүүхэд шалгалт өгнө. Өмнөх жил босго оноо 400 байсан нь энэ жил ч хэвээр байх ажээ.

ЭЕШ-ийг ирэх долдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.