| | USD/MNT 0₮

УОК:Хорио цээрийн дэглэмийг ирэх зургадугаар сарын 30 хүртэл сунгалаа

УОК-ийн УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 11:00 цагаас Төрийн ордонд болж байна. Хуралдаанд Салбарын сайд Д.Сарангэрэл болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар оролцож байна.

Халдварын үеийн бэлтгэлээ хангаж, нөөцийг бүрдүүлсэн байгаа гэдгийг салбарын сайд онцлон хэллээ. 

Харин хөл хориог сунгах шаардлагатай эсэхэд  Шадар сайд Ө.Энхтүвшин “Хамгийн эгзэгтэй эрсдэлтэй цаг үе өмнө ирж байна. ЭМЯ-наас эрсдэлийн найм дахь үнэлгээг хийхэд маш өндөр хэмээн гарсан. Иймд хорио цээрийн дэглэмийн хугацааг тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэв” гэв.

Хорио цээрийн дэглэмийг дахин нэг сараар сунгалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.