| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 22 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй, нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхийн 216 оронд тарсан бөгөөд нийтдээ 5 сая 400 мянга гаруй хүн өвчилснөөс 346к xүн нас барж, 2,2сая хүн эдгэрчээ. 

Манайд 141 хүн зөөвөрлөгдөж батлагдсан бол үүнээс 36 хүн эмчлэгдэж гарсан байна. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. Ажиглалтад байсан иргэд дээр нэмж таван хүн ХӨСҮТ-д шилжсэн байна. 

ХӨСҮТ-ийн тасгийн дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 22 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд халдвар илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, эмнэлгээс гарч дараагийн сувилалд шилжиж байна. Нийтдээ эдгэрч гарсан 33 хүн байна. Үүнээс 19 нь сувилалд байна. Дөрвөн хүний ажиглалтын тусгаарлалтын хугацаа дууссан байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 125 хүн байгаагаас 108 хүнд эмчилгээ хийж байна. Тандалт судалгаа үргэлжилж байна. 

Өчигдөр 22 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.