| | USD/MNT 0₮

Орон нутгийн замд ноцтой осол гарч, найман сартай НЯРАЙ амиа алджээ

Орон нутгийн замд ноцтой ослууд гарсаар байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд л гэхэд зам тээврийн ноцтой ослын улмаас найман сартай нярай амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайлбал, 2020 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Toyota Spacio маркийн Э жолоочтой  автомашин замын хажуу уруу онхолдож , зорчигч 8 сартай нярайгийн амь нас хохирчээ.

Үүгээр ч зогсохгүй энэ сарын 23-ны өдөр өглөөний 06 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Crown маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай Х мөн амь насаараа хохирчээ.

Иймд  замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Орон нутгийн замд ноцтой ослууд гарсаар байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.