| | USD/MNT 0₮

Эхнэрийнхээ компанийн машиныг байгууллагадаа "шахсан" гэх Л.Пүрэвбаатар учруулсан хохирлоо тав хоногийн дотор төлнө

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарлав

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ- ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох 2002 оны /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/ хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр хэлэлцлээ.

Улмаар шүүгдэгч хохирол төлөх тав хоногийн завсарлага авч, шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 28-ны 09.00 цагаас товлов.

Хэргийг дахин сануулбал, "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өөрийн эхнэрийн захирлаар нь ажилладаг “Нимонс” ХХК-ийн эзэмшлийн 00-36 УНТ улсын дугаартай хуучин Лексус 570 маркийн суудлын автомашиныг Б.Энх-Амгалангийн нэрээр УБТЗ ХНН-т 153 сая төгрөгөөр “худалдах, худалдан авах” тухай гэрээ байгуулж мөнгийг шилжүүлж нийгэмлэгт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Эхнэрийнхээ компанийн машиныг байгууллагадаа "шахсан" гэх УБТЗ ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатар улсад учруулсан хохирлоо тав хоногийн дотор төлнө
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.