| | USD/MNT 0₮

Хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр хуралдаж шийднэ

 
Өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр 11.00 цагт Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болно. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ.
 
Мөн олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгаад байгаа юм.
 
Энэхүү шийдвэр ирэх долоо хоногт дуусахаар байгаа тул өргөтгөсөн хуралдаанаар дээрх хязгаарлалтуудыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгөх юм байна.
 
Өнөөдөр УОК-ийн өргөтгөсөн хуралдаан болно. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.