| | USD/MNT 0₮
ЭМЯ-наас коронавируст нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархсан уг вирусийн батлагдсан 141 тохиолдол манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн. Өчигдрийн мэдээллийн цагаар 37-39 хоног эмчлүүлсэн хоёр оюутан эдгэрч, нийтдээ 30 хүн эмнэлгээс гарсан гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл өнөөдөр дахин хоёр оюутан эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ. Тэрбээр "Өчигдөр буюу 2020 оны тавдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 66 хүнд шилжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүн дотор 19 хүнд давтан шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Мөн өнөөдөр сайхан мэдээ дуулгахад, хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Манай улсад батлагдсан 141 тохиолдол байгаагаас эдгэрсэн нь 32, үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа нь 109 хүн байгаа юм. Гэхдээ 25 хүний биеийн байдал хүндэвтэр байна" хэмээн онцолсон юм.
Д.Нямхүү: Дахин хоёр оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа