| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Өчигдөр 188 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр "2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 188 хүн шинжилгээ хийхэд хариу нь бүгд сөрөг гарсан. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүн, Дархан-Уул аймагт 11 хүний давтан шинжилгээ, мөн тандалтын зорилгоор 17 сорьцийг авч шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Түүнчлэн энхийг сахиулагч болох 111 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирус илрээгүй.

Сайхан мэдээ дуулгахад, өнөөдөр хоёр оюутан бүрэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингээд дараагийн шатлалын сувилал руу шилжиж байгаа юм. Тус оюутнуудын хувьд нэг нь 37 хоног, нөгөө нь 39 хоног эмчлэгдээд гарч байгаа юм. Одоогийн байдлаар эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан 30 хүн байгаа бол 111 хүн эмчлүүлж байна. 86 хүний биеийн байдал хөнгөн, 25 хүний бие байдал хүндэвтэр байгаа" хэмээлээ.

Д.Нямхүү: Өчигдөр 188 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.