| | USD/MNT 0₮

СХД-т хар цаас, барилгын материалын дэлгүүр шатаж байна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах дээврийн барилгын материалын томоохон дэлгүүр шатаж байна. Тодруулбал, ОХУ-аас дээврийн хар цаас оруулж ирдэг худалдааны том төв, агуулах юм байна.

Дуудлагын дагуу дөрвөн гал унтраах анги ажиллаж байгаа ч одоогоор галыг бүрэн унтраагаагүй ажилласаар байна. Том талбай хэмжээ хамарсан уг гал руу галын машин орж чадахгүй хашааны гаднаас ус шүршиж байгаа юм байна.

Гал гарсан хэсгийн урдхан хэсэгт НИК-ийн ШТС-ийн агуулах ойрхон харагдаж байна. Мөн хажууханд нь хашаанд айл байгаа бөгөөд айл руу галыг оруулахгүй гэж Гал командынхан байдаг чадлаараа ажилласаар байна. Түүнчлэн цагдаагийн байгууллага ч талбайг хамгаалалтад аван ажиллаж байна. 

Шууд үзэх:

Сонгинохайрхан дүүрэгт дээврийн материал зардаг томоохон худалдааны төв шатаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.