| | USD/MNT 0₮

Д.Мөнх-Эрдэнэ:Намын мандатаас зарсан гэх шум байна

Баянхонгор аймагт бие даан нэр дэвших Д.Мөнх-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Д.Мөнх-Эрдэнэ АН-аас гарсан бөгөөд намынхандаа хандаж уриалга гаргажээ.

Тэрбээр “Хэд хоногийн өмнө Баянхонгор нутгаар явж гарын үсгээ цуглуулаад ирсэн. Өчигдөр намууд СЕХ-нд нэр дэвшигчдийн нэрсээ өгчээ. Сая намынхаа байр руугаа орж цэвэр өрсөлдөөний шударга сонгууль явуулах тул эвтэй өрсөлдөөрөй гэсэн уриалгыг нэр дэвшигчид болон намынхаа удирдлагуудад хандаж хэлчихээд гарч ирлээ. Намын томилолтоор хөдөө явсан эзгүй байна.

Миний бие Баянхонгор аймгийн 3 дугаар тойрогт бие дааж нэр дэвшинэ. АН болон МАН-аас нэр дэвшигчид тодорсон.

Эдгээр нийт 6 нэр дэвшигчид амжилт хүсье. Хамгийн гол нь хэн нэгнийгээ харлуулж гүтгэхгүйгээр шударга өрсөлдөх ёстой. Дэнчингийн 100 сая төгрөгөө эргүүлж авах талаар сая санал хүсэлтээ өгсөн дарга шийднэ гэдгийг Баатархүү дарга хэллээ. Миний хувьд 100 сая төгрөгөө авчихсан зүйл байхгүй.

АН-аас боловсролтой залуучуудаа дэвшүүлээгүйд Баатархүү сэтгэл дундуур байгаа бололтой. Ний нуугүй хэлэхэд намын залуучууд “Нэг хүний нам болсон” гэж шивнээд ярьж байна. Гэхдээ эцсийн сонголтыг иргэд хийнэ. Тэгэхээр Баянхонгор аймагт АН-аас дөрвөн хүн нэр дэвшиж байна гэж ойлгож болно. Н.Алтанхуяг дарга намаасаа дэвшье гэж зөндөө гуйсан ч нэрийг нь дэвшүүлээгүй.

Гэхдээ намынхаа талаар ярьмааргүй. Манай намын мандатыг зарчихсан гэх шум явж байна. Уг нь намд өрсөлдөж ордог баймаар гэтэл цагийн өмнө өрсөлдөж ордог жишиг тогтчихжээ. Намын залуучуудын харж байгаагаар Монголын нэг том компани намыг худалдаад авчихсан юм байна гэж ярьж байна” гэлээ.

 

Нэг тойрогт нэр дэвшигчид нэг нэгнээ харлуулж гүтгэхгүйгээр шударга өрсөлдөх ёстой гэв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.