| | USD/MNT 0₮

Харцага, начин цолтой бөхчүүд ХӨСҮТ-д таван сая төгрөгийн хандив өргөлөө

Монгол залуу бөхчүүдийн төлөөлөл болж Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын начин Э.Даш тэргүүтэй бөхчүүд өнөөдөр ХӨСҮТ-д халдварын голомтод цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад 5 сая төгрөгийн хандив үзүүллээ. Хандивыг Д.Нямхүү дарга гардаж авлаа. 

Энэ талаар Улсын харцага Т. Өсөх-Ирээдүй “Тавдугаар сарын 03-нд харцага начин цолтнууд халз барилдаан зохион байгуулсан. Тэр барилдаанаас цугласан мөнгийг цуглуулж халдварын голомтод ажиллаж байгаа эмч ажилтнуудад ийнхүү хандивлаж байна. Эрүүл энхийн манаанд зогсч байгаа эмч нартаа талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Манай залуу бөхчүүд нийлж санаачлаад 5 сая төгрөг өгч байна. Бид нарт сэтгэлийн урам өглөө. Цаашдаа сайн ажиллаж байгаа амжилтаа алдахгүй хичээж ажиллана. Бүх хамт олон чармайн ажиллаж байна. Хүчтэй бөхчүүдээс хандив авсан тул бид ядрахгүй. Улам хичээж ажиллах болно” гэлээ.

Залуу бөхчүүдийн төлөөлөл болсон харцага начин цолтонгууд ХӨСҮТ-д таван сая төгрөгийн хандив өргөлөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.