| | USD/MNT 0₮

Ц.Нямдорж:Г.Батхүү амиа алддаг орой Н.Номтойбаяр их хэмжээний согтолттой байсан

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр болон УИХ-ын гишүүн, Хуулзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын “зодоон” дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болно.

Хууль шүүхийн байгууллагыг гартаа атгасан Ц.Нямдоржийг байгаа цагт хууль шударга шийдвэр хэзээ ч гаргахгүй юм байна гэж мэдээлэл өгч байсан гишүүн асан Н.Номтойбаярын талаар сайд Ц.Нямдорж “Зиндаа” сайтад ярилцлага өгчээ.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт Н.Номтойбаярыг буруутгаж, ар гэрийнхэн нь хардаж, шалгуулах хүсэлтийг хуулийн байгууллагад гаргаж байсан юм.

Тэгвэл энэ асуудалд салбарын сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Г.Батхүү агсан нас бардаг орой Н.Номтойбаяр их хэмжээний согтолттой байсан‼️Тэр үед нь талийгаач өрөөгөөр нь ороод гарсан, нас барсан‼️Ар гэрийнхэн нь Н.Номтойбаярыг энэ асуудалд шууд холбож харддаг, гомддог. Буруу гэхийн арга байхгүй. Н.Номтойбаяр бол аавынхаа хөрөнгө дээр дураараа туйлсан хүүхэд” гэж ярьжээ.

Ийнхүү сонгууль дөхөх хэрээр нэг нэгнийхээ бузар булхай үйлдлийг илчлэгсэд гарч ирсээр байх нь.

Г.Батхүү агсан нас бардаг орой Н.Номтойбаяр их хэмжээний согтолттой байсан‼️Тэр үед нь талийгаач өрөөгөөр нь ороод гарсан, нас барсан‼️Ар гэрийнхэн нь Н.Номтойбаярыг энэ асуудалд шууд холбож харддаг, гомддог. Буруу гэхийн арга байхгүй
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.