| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл:Ард түмнийхээ аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө зүтгэх үүргээ амбицаар солихгүй

Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн билээ. Монголчуудаа коронавирусийн халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмчлэхийн төлөө нойр, хоолоо умартан зүтгэж яваа тэрбээр нэр дэвшигчид сонгуулийн хуулинд заасан хугацаанаас өмнө сурталчилгаагаа эхэлж, биенээ харлуулж буйг ийнхүү шүүмжилжээ.

Тэрбээр цахим хуудсандаа “Сонгуулийн сурталчилгаа хуулиараа 6-р сарын 2-ноос эхлэх учиртай. Гэвч дэндүү яарсан зарим нэг нь амлахгүй зүйл ч гэж алга. Тэр тусмаа бие биенээ гүтгэн доромжилж харлуулах явдал алийгаа алдаж байна.

Түүнд нь хамгийн түрүүнд өртөж буй нь би бээр аж. Ард түмэн тэнэг биш. Тэднийгээ басах хэрэггүй. Үр дүн гарахгүй. Бас намайг энэ хэрүүл рүү гээ, хар хэл ам руу гаа бүү тат. Надад зав байхгүй. Нэг зүйлийг эрс шийдэмгий хэлье.

Би хэзээ ч улс орон, ард түмнийхээ аюулгүй байдал , эрүүл мэндийн төлөө зүтгэх үүргээ сонгуульд сонгогдох амбицаар солихгүй. Өөрөөр хэлбэл төр засаг, эмч мэргэжилтнүүдтэйгээ хамт КОВИД-19 ийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа маань эрх ашгийн эрэмбийн эн тэргүүнд тавигдсан хэвээр байх болно” гэв.

Сонгуулийн сурталчилгаа хуулиараа 6-р сарын 2-ноос эхлэх учиртай. Гэвч дэндүү яарсан зарим нэг нь амлахгүй зүйл ч гэж алга. Тэр тусмаа бие биенээ гүтгэн доромжилж харлуулах явдал алийгаа алдаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.