| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа халдвартай иргэдийн 26-гийнх нь биеийн байдал хүндэвтэр байна

Монгол Улсад коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 140 тохиолдол батлагдсан. Түүнээс 26 нь эдгэрч эмнэлгээс гарч дараагийн шатанд шилжсэн байгаа.

Харин 13 нь бүр гэртээ гарч, нийгмийн харилцаанд орсон байна. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, мөн Дархан-Уул аймгийн лабораторид 109 шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус вирус илрээгүй. Үүнд ажиглах байранд тусгаарлагдсан зургаа, Дорноговь аймгийн Ханги боомтоор нэвтэрсэн 57 жолооч, түүврийн аргаар авсан 17 иргэний шинжилгээ багтаж байгаа. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочоос шинжилгээ авахад шинэ коронавирус илрээгүй байна.

Одоогоор ХӨСҮТ-д 114 хүн эмчилгээнд байна. Тэдний 88 нь хөнгөн, 26 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс гадна ХӨСҮТ-д 67 хүн ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-нд эмнэлгээс гарна.

Мөн түүнчлэн биеийн байдал харьцангуй ажиглалтад байгаа хүмүүсийг гаргаж, дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн хүлээн авах өрөө тасалгаагаа ХӨСҮТ бэлэн байлгаж байна.

Ер нь халдварын тоо нэмэгдэх хэрээр эрсдэл нэмэгдэж байгаа шүү гэдгийг ХӨСҮТ ЭМЯ-наас ард иргэдэд анхааруулсаар байна.

ДЭМБ-аас хоёрдугаар давалгаа эхэлж, хөл хорио нь цуцлагдсан улс оронд дахин халдвар дэгдэж, өвчилсөн хүний тоо нэмэгдэж байгааг ч дуулгаад буй.

Тиймээс иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврээ сайтар сахиж, олон хөлийн газар явахгүй байх, мөн дархлаагаа дэмжиж, унтаж сайн амрахыг зөвлөсөөр байна.

Түүнээс гадна бага насны хүүхдүүдэд хөнгөн балархай хэлбэрээр халдвар илрээд байгаа тул хүүхдүүдээ олон нийтийн газар дагуулж явахаас зайлсхийж, мөн нус гоожих, бөөлжих, унтаад сэрж чадахгүй зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрэх юм бол яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Одоогоор ХӨСҮТ-д 114 хүн эмчилгээнд байна. Тэдний 88 нь хөнгөн, 26 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс гадна ХӨСҮТ-д 67 хүн ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-нд эмнэлгээс гарна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.