| | USD/MNT 0₮

Олимп, Дэлхийн медальтай тамирчид цалингаасаа УОК-т хандивлахаар болжээ

 Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, олимп, дэлхийн аваргын медальт тамирчид 13 сая 500 мянган төгрөг хандивлахаар болсон талаар Олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр "Олимпийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, Олимп Дэлхийн медальтай тамирчид санал гаргаж 59 тамирчдын 1 сарын цалин 135.000.000 төгрөгийн 10% болох 13,500.000 төгрөгийг улсын онцгой комисс д хандивлахаар боллоо... Ковид-19 н Эсрэг хамтдаа хүчээ нэгтэе. Монголчуудаа Гараа сайн ариутгаж маскаа тогтмол зүүгээрэй" хэмээн уриалжээ.

 

Олимп, Дэлхийн медальтай тамирчид цалингаасаа УОК-т хандивлахаар болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.