| | USD/MNT 0₮

“Тавантолгой түлш” ХХК-ийн байранд гал гарч, гурван тонн түлш шатжээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн байранд гал гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн хоёрдугаар шугамын хоёрдугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 19.15 цагт хүлээн авчээ. Энэ дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 8 км замыг туулан, 19.25 цагт очиж, 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гурван тонн шахмал түлш шатсан ажээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.