| | USD/MNT 0₮

Ховд гол өчигдөр гурван иргэн осолдож, амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Ховд” голд 3 иргэн осолдож нас барсан байна. Энэ талаарх дуудлагыг 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 10.30 цагт хүлээн авсан байна. Ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10.40 цагт очиж, мөн өдрийн 10:55 цагт тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн А /70 настай, эрэгтэй/, Е /33 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Ховд” голын уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхдөлд шилжүүлэн өгсөн байна.

Ховд гол гурван иргэн осолдож, амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.