| | USD/MNT 0₮
Дорнод аймгийн Гурванзагал сумын гуравдугаар багийн “Сүмийн булаг” гэдэг газарт 12 настай охин сураггүй алга болсон гэх дуудлага өгчээ. Тэрбээр тавдугаар сарын 20-ны 11.30 цагт гэрийнхэнтэйгээ маргалдсаны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон аж.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 13:20 цагт хүлээн авсан Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгсүрэнгээр ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Ингээд оройн 20.50 цагт 12 настай, эмэгтэй С-г сумын төвөөс хойд зүгт 5 км зайд орших оршуулгын газраас эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн аж.
Энэ тухай мэдээллийг сумын Байгаль орчны байцаагч С.Наран-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.