| | USD/MNT 0₮

АНХААР: Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нэг хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 296 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 214 нь  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Тухайн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 6 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байсан аж. 

Тухайлбал, энэ сарын 20-ны оройн 20.00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум “Загастайн даваа” гэх газар Toyota Raum маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 72 настай С, 13 настай хүүхдийн амь нас хохирсон бол мөн тус өдрийн 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай эмэгтэй, 6 настай хүүхэд, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын гурван хүн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.

АНХААР: Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.