| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өчигдөр 109 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт шинэ коронавирус бүртгэгдэж, 5 сая гаруй хүн халдварлаж, өвчилсөн байна. Үүнээс 2 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Дэлхийн хэмжээнд дөрвөн оронд цар тахлын тархалт өндөр байна. Түүний нэг нь Монгол Улстай хөрш ОХУ-д өнгөрсөн 24 цагийн дотолр 8764 хүн шинээр халдвар авсан. Монголтой хил залгадаг Буриадад 42, Читид 20 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1962 хүн ажиглалтад байна. Чихрийн шижин, даралттай 280 гаруй хүнд 40 эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Коронавирусийн халдвараар бага насны хүүхдүүд их өвчилж байгаа талаар ДЭМБ-аас анхааруулж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 109 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Зургаан хүнд хийсэн давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн иргэдийн шинжилгээнд халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 29 жолоочид халдвар илрээгүй.  Монгол Улс 140 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Одоогоор ХӨСҮТ-114 хүн эмчлүүлж байна. Хүндэвтэр 26 хүн байгаа" гэлээ. 

Өчигдөр нийт 109 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.