| | USD/MNT 0₮

698 нэр дэвшигчийн 647 нь ХОМ-ээ хугацаандаа баталгаажуулжээ

Сонгуулийн тухай хуулийн дагуу их хуралд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой. 

УИХ-ын 2020 сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас цахимаар авч дуусчээ. Тэгвэл АТГ цахим системд 14 нам, дөрвөн эвсэл, бие даагчид нийлсэн 698 нэр дэвшигчийн ХОМ мэдүүлэх эрхийг үүсгэснээс 647 нь хугацаандаа мэдүүлгээ баталгаажуулсан гэж мэдэгджээ.

Нэр дэвшигчдийн ХОМ-ийг зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй байршуулах ажээ. 

Нэр дэвшигчдийн ХОМ-ийг зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй байршуулах ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.