| | USD/MNT 0₮

Хүнийг үг хэлэх, үзэл бодлыг нь шүүмжилж загнасан дарга нарт хариуцлага тооцно

Сонгуулийн үеэр хэн гэдэг хүнд лайк дарж, шэйрлэж байгааг хараад ажилчдадаа загнаж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан дарга нарт хуулийн дагуу арга хэмжээ тооцно.

Тодруулбал, Эрүүгийн хууль 14.1 дүгээр зүйл. Ялгаварлан гадуурхах, 2.3.Хүнийг ... үзэл бодол, ... ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан үйлдлийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, намыг нь дэмжиж, нэр дэвшигчийн талаар зураг хөргийг нь шэйр хийсэн ажилчдадаа шүүмжилсэн агентлаг хэлтэс болон газрын дарга нарт хариуцлага тооцох хуулийн заалт байна.

 

Сонгуулийн үеэр хэн гэдэг хүнд лайк дарж, шэйрлэж байгааг хараад ажилчдадаа загнаж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан дарга нарт хуулийн дагуу арга хэмжээ тооцно
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.