| | USD/MNT 0₮

Ажлын хэсэг Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтод халдварын үеийн бэлтгэл байдалтай танилцаж байна

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан “Ажлын хэсэг” Өмнөговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  “Гашуунсухайт” болон “Шивээхүрэн” боомтод коронавируст халдварын үеийн бэлтгэл, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхын үнэлгээ”-г хийх юм.

Боомтын болон хорио цээрийн бүсэд нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлттэй холбоотой бэлтгэл, бэлэн байдал, чадавх болоод хилийн боомт, шалган нэвтрүүлэх цэг, хорио цээрийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн алба хаагчдын халдварт өртөх эрсдэлийг үнэлж, аймгийн болон Улсын онцгой комиссд зөвлөмж боловсруулж хүргүүлэх зорилготой

Ажлын хэсэг Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтод халдварын үеийн бэлтгэл байдалтай танилцаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.