| | USD/MNT 0₮

Б.Амарсайхан:Хайрт минь бид тавхан хүүхэдтэй, хөлбөмбөгийн багтай болно

Сонгууль дөхөхөөр жүжигчин Б.Амарсайханыг “шүдэнз Амараа” гэдэг нэрээр нь андахгүй сайн мэдэх юм.

Өнгөрсөн  2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад жүжигчин Б.Амарсайханы гавьяа их байсан. Түүний “Би юу хийчих вэ”, “Та нар юу хийчих вэ” гэх цуврал видео, "шторк" МАН-ыг ялалтад хүргэхэд гол түлхэц үзүүлсэн гэдэгт өдгөө олон хүн санал нийлэх байх.

Түүний тухайд инженер Н.Нацагнямын хамтаар МАН-ын сонгуулийн сурталчилгаанд идэвхитэй явсан ч нийгэмд шуугиан тарьсан хоёр бичлэгээ “Ямар нэгэн намын захиалгаар бус өөрийн хүсэл зорилгоор хийсэн” гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан билээ.

Тухайн үед шүдэнз зураад л төрсөн эгч Б.Баярсайханыг Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд тухлуулж байсан сүйхээтэй эр.

Тэгвэл 2016 онд МАН-д хүчин зүтгэж байсан жүжигчин залуугийн төрсөн эгч энэ жил албан тушаал ахиж, Завхан аймгаас сонгуульд нэр дэвших эрхээ олж авлаа. Эгч дүү нар улс төрд ийнхүү нөлөөлж болдог гэдгийг энэ хоёроос харж болно.

Харин уран бүтээлээс түр завсарлага авсан жүжигчин Амараа эгчийнхээ сонгуулийн пиарт ажиллахаас гадна гэр бүлийн амьдралдаа анхаараад түмэн завгүй байгаа бололтой. Гэргий С.Урантайгаа 2007 онд хуримаа хийж байсан тэрбээр дөрвөн хүүхдийн аав ээж болсон. Тэгвэл удахгүй тав дахь хүүхдээ өлгийдөж авах гэж байна.

Тэрбээр “Хайрт минь бид тавхан хүүхэдтэй. Бид илүү ихийг хүсч байна. Хөлбөмбөгийн баг шиг” гэж бичжээ. Мөн тэрбээр сүүлийн үед эрчимтэй жин хаяж, өөртөө өөрчлөлтийг хийжээ.

2018 онд дөрөв дэхь хүүхдээ өлгийдөж авчээ 

Харин уран бүтээлээс түр завсарлага авсан жүжигчин Амараа эгчийнхээ сонгуулийн пиарт ажиллахаас гадна гэр бүлийн амьдралдаа анхаараад түмэн завгүй байгаа бололтой. Гэргий С.Урантайгаа 2007 онд хуримаа хийж байсан тэрбээр дөрвөн хүүхдийн аав ээж болсон. Тэгвэл удахгүй тав дахь хүүхдээ өлгийдөж авах гэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.