| | USD/MNT 0₮

Ирэх зургадугаар сард ГУРВАН өдөр бүх нийтээрээ амарна

Ирэх зургаадугаар сард монголчууд ажлын гурван өдөр амрах ёстой. Үүнд:

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдөр /06.01/ амарна. Мөн сарын 05-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр амрах хувиартай.

Харин УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 24-нд болох бөгөөд тэр өдөр амарна.

Дашрамд дуулгахад Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-нд нийтээр амрах тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан. Энэ жил шинийн 15 зургаадугаар сарын 5-нд тохиохыг хуанлид тэмдэглэжээ. Шинэ хуулийн дагуу бид анх удаагаа амарна.

Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан тул зургаадугаар сарын 24-нд бүх нийтээрээ амарч, сонгуулийн саналаа өгөх юм.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдөр /06.01/ амарна. Мөн сарын 05-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр амрах хувиартай.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.