| | USD/MNT 0₮

АН-ын сонгуулийн төв штаб байгуулагдаж, ерөнхий менежерээр нь Я.Санжмятавыг томилов

Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн тус нам сонгуулийн төв штаб байгуулсан байна. Ардчилсан намын Сонгуулын төв штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг томилжээ.

АН сонгуульд хуулиа дээдлэн шударга өрсөлдөнө 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “АН хийж байгаа аливаа үйл ажиллагааг ард түмэндээ нээлттэй мэдээлдэг. Тавдугаар сарын 16-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал, АН-ын сонгон шалгаруулах хорооны хурлаар сонгогдон, намаасаа нэр дэвших мандат авсан 76 хүнийхээ нэрийг олон нийтэд албан ёсоор зарласан.

Улстөрийн зарим намууд, тэр дундаа эрх барьж байгаа нам өөрийн дүрмийн дагуу Бага хурлаараа шийдэгдсэн албан ёсны тогтоол шийдвэрээ өнөөдрийг хүртэл олон нийтэд мэдээлэхгүй байна. АН сонгуульд хуулиа дээдлэн, иргэд олон түмний захиасыг биелүүлж, хуулийн хүрээнд улстөрийн намуудтай шударга өрсөлдөхөө зарлаж байна" гэв. 

АН-ыг хайрлуулж дайрч давшилж эхэллээ 

АН-ын сонгуулийн ерөнхий менежер Я.Санжмятав “Сонгууль хараахан эхлээгүй байгаа ч АН руу дайрах дайралтууд ирээд эхэллээ. МАН асар их мөнгө зарж АН-ыг харлуулж магадгүй, заримыг нь хууль хяналтын байгууллагаар далайлган шоронд хийх, сонгуульд ялуулахгүй байх аргыг хэрэглэж байна. Тиймээс нэг нэгэн рүүгээ дайрахгүй байхыг хүсье” гэлээ.

Шууд үзэх: 

Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн тус нам сонгуулийн төв штаб байгуулсан байна. Ардчилсан намын Сонгуулын төв штабын ерөнхий менежерээр УИХ-ын дарга Я.Санжмятавыг томилжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.