| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өчигдөр 247 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1224 иргэн ажиглалтад байна. ЗӨСҮТ-өөс Энэтхэг улсаас ирсэн иргэдийн ачаа тээврийг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Мөн орон нутгийн 14 галт тэргэнд 4000 гаруй иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 264 дуудлага иржээ. Иргэдээс ирэх дуудлагын тоо өссөн байна. Гадаадаас 147 дуудлага иржээ. Тухайлбал, АНУ, ОХУ, Чех улсаас 17 холбогдож, коронавирусийн талаарх зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарснаар коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлах 13, Орхонд нэг, Дорноговь аймагт тав, тандалтын зорилгоор хийсэн 32 хүнд халдвар илрээгүй. 

Улсын нэгдсэн төв эмнэлэг, дүүргүүдийн эмнэлгээс 32 сорьцоос тандалт судалгаа хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан 140 тохиолдлоос 26 нь эдгэлээ. 87 нь хөнгөн байгаа бол хүндэвтэр 27 өвчтөн байна" гэлээ. 

 

 

 

Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1224 иргэн ажиглалтад байна. ЗӨСҮТ-өөс Энэтхэг улсаас ирсэн иргэдийн ачаа тээврийг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Мөн орон нутгийн 14 галт тэргэнд 4000 гаруй иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.