| | USD/MNT 0₮

60 тэрбумын хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал эхэллээ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн танхмын шүүхэд 08.30 цагт эхэлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүх юм.

Энэ сарын 22-нд шүүх хуралдаан нь болох байсан ч шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч нар орон нутагт хурал давхцсан гэсэн шалтгаанаар хойшлуулсан юм.

Харин шүүгч нар дараагийн удаа хурлыг хойшлуулахгүй гэдгийг хатуу анхааруулсан байгаа. Энэ удаагийн хуралд иргэн Г.Доржзодов гэрчээр оролцоно. Тэрбээр хурлыг хойшлуулахгүй үнэн мөнөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Тэгвэл шүүгдэгч А.Ганбаатар “Бусдын бэлтгэж өгсөн зүйлийг даргад авчирч сонсгосны төлөө шүүхээс ял авмааргүй байна” гэдгээ мэдүүлжээ. 

Хэргийн тухайд эргэн сануулахад, шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүгдэж байгаа юм.

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар 60 тэрбум төгрөг босгож, төрийн албыг санаатайгаар хуйвалдаж худалдаж авахыг санаархсан бичлэг нь олон нийтэд цацагдснаас болж тухайн үед даргын алба хашиж байсан алба хаагчид ийнхүү өнөөдөр шүүгдэгч болсон байгаа юм. Магадгүй өнөөдрийн хуралдаанаар тэдэнд шүүхээс ял оноож ялтан болохыг үгүйсгэхгүй.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн танхмын шүүхэд 08.30 цагт эхэлсэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.